Сакура Олон Улсын сургууль Монголын болон дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан "СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР" арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээгээр сурагчид маань багш нараа орлож, харин багш нар маань сурагчийн ширээнд сууж өөрсдийгөө тольдлоо.

Сурагчид нэг өдөр ч болов багш нарынхаа ажлыг “өвлөсөн”-өөр багшийн хөдөлмөрийг ойлгодог бол багш нар маань сурагчдынхаа санаа бодлыг сонсоход дөхөм болдог билээ. Багш хүүхдүүдийн харилцаа илүү ойртсон сайхан үйл ажиллагаа болж өндөрлөлөө. 

Нийт багш, сурган хүмүүжүүлэгч нартаа баярын мэнд дэвшүүлж, сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье!