Сакурачууд 12 дахь жилдээ “Налгар Найрамдал” хөтөлбөртөө хамрагдлаа

“Сакура” олон улсын сургуулийн багш, удирдлагууд хичээлээс гадуур сурагчдаа хөгжүүлэх олон төрлийн сургалт, хүмүүжлийн ажил зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Үүний нэг нь “Налгар Найрамдал” хөтөлбөр юм. Бид 2018 оны есдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд “Налгар Найрамдал” хөтөлбөрөө 12 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тодруулбал, “Сакура” олон улсын сургуулийн 1-12 дугаар ангийн 300 гаруй сурагч, 20 гаруй багшийнхаа хамтаар Олон Улсын хүүхдийн Найрамдал зусланд 5 хоног амарч, хамтдаа суралцан дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрөөлөө. 

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хамт олны уур амьсгалыг улам бэхжүүлж, бие биенээ гэсэн чин сэтгэлтэй болгож төлөвшүүлэхээс гадна хүүхэд бүрийн бие даах чадварыг хөгжүүлэх, гадна тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлдгээрээ давуу талтай.