Сакура Олон улсын сургууль 1-р ангидаа нэмэлт элсэлт авч байна

Сакура олон улсын сургууль 2018-2019 оны хичээлийн жилд сургалтынхаа үйл ажиллагаагаа өргөжүүлэн олон улсад магадлан итгэмжлэгдсэн АНУ-ын сургалтын хөтөлбөрийн нэвтрүүлээд буй.

Мөн дэлхийн стандартад нийцсэн эрүүл, аюулгүй орчинд 2500 хүүхдийн хүчин чадалтай сургууль цэцэрлэгийн шинэ цогцолбор барилгыг ашиглалтад оруулж байгаа билээ. Сурагчид маань тун удахгүй, ХУД-т байрлах хичээлийн шинэ байрандаа хичээллэж эхлэх юм.

Манай сургууль үйл ажиллагаагаа өргөжүүлэн, олон улсын статустай Ерөнхий боловсролын сургууль болсонтой холбоотойгоор 1-р ангидаа шинэ бүлэг нээж, цөөн тооны сурагч нэмэлтээр элсүүлж байна. Та бүхэн доор бүртгэлийн хуудсыг бөглөж, нэмэлт элсэлтэд хамрагдаарай. Жич: Суудал хязгаартай.