“САКУРА” бүрэн дунд сургуулийн 14 ДАВУУ ТАЛ

СУУРЬ БОЛОВСРОЛ БОЛ ТАНЫ ХҮҮХДИЙН НАСАН ТУРШИЙН БАТАЛГАА 


Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэгчлэн суурь боловсрол бол таны насан туршийн баталгаа. Сургалтын орчин, сургалтын цогц програм, эцэг эхийн хандлага, ар гэрийн нөхцөл байдал, сурагчийн идэвх санаачлага, багш сурган хүмүүжүүлэгчийн ур чадвар, анги хамт олны харилцаа зэрэг маш олон хүчин зүйлээс сургалтын үр дүн хамаардаг. Эдгээрийн хоорондын нягт уялдаа холбоо, зохицол нь амжилтын гол үндэс болдог нь нууц биш.

ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, НОГООН ОРЧИН        

Таны хүүхдийг эрүүл чийрэг хүн болгон төлөвшүүлэхэд сургуулийн орчны цэнгэг агаар, ногоон байгаль, сургалтын чанар, илчлэг сайтай хоол хүн голлох үүрэгтэй билээ. Манай сургууль Туул голын эрэг дээр цэвэр агаар, ногоон бүсэд байрлалтайгаас гадна сурагчдад өглөө, өдөр, үдийн халуун хоол, цайгаар үйлчилж байгаа нь тэдний идэвхтэй, хичээнгүйлэн суралцах нөхцлийг бүрдүүлдэг.

 

                ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ БҮЛЭГ                                 АНГЛИ, ЯПОН ХЭЛНИЙ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТ


Бага ангийн хүүхэдтэй, цаг зав хомс эцэг, эхчүүдэд тулгамдсан асуудал бол “Өдөр өнжүүлэх бүлэг” билээ. Тэгвэл бид энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор дэргэдээ “Өдөр өнжүүлэх бүлэг” ажиллуулан, сурагчдаа сургуулийн орчинд давтлага, дугуйланд хамруулахын зэрэгцээ даалгавраа хийх, үзсэн хичээлээ бататгах, авьяасаа нээн хөгжүүлэх боломжоор хангаж байна.

Сурагчид маань нэгдүгээр ангиасаа эхлэн англи, япон хэлийг хослуулан үздэг. Мөн тухай сурагчийн хэлний мэдлэгийн түвшингээр нь групп болгон хичээллэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, унаган англи, япон хэлтэй сурагчид ч, гадаад хэлийг анхлан судалж буй сурагчид ч тус тусын түвшинд тохирсон агуулгыг судлах болно.

ЕРӨНХИЙ ЭРДМИЙН БҮХ ХИЧЭЭЛИЙГ СТАНДАРТААС ДЭЭГҮҮР ТҮВШИНД


 

Сакура сургуулийн багш нар сурагч нэг бүрийн түвшинг тогтмол ахиулахыг эрхэмлэж, Япон болон Монголын боловсролын агуулгад заагдсан ерөнхий эрдмийн бүх хичээлийг улсын дундаж стандартаас дээгүүр эзэмшүүлдэг гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, хоёр улсын боловсролын стандартыг хослуулсан дэлхийн жишигт нийцэх сургалтын хөтөлбөртэй.

ЯПОНД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ                   ЭЛСЭЛТИЙН ТУСГАЙЛСАН БЭЛТГЭЛ                БОЛОМЖ

Төгсөгчид маань Японы их, дээд сургууль, коллейжид 100 хүртэлх хувийн тэтгэлгээр суралцах боломжтой. Мөн “Сурагч солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд жил бүр сурлагын амжилт гаргасан сурагчдыг Японы ахлах болон дунд сургуульд 3 сараас 1 жил хүртэлх хугацаагаар суралцуулдаг.

Төгсөх ангийн сурагчид маань Монголын Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/, Японы элсэлтийн ерөнхий шалгалт /EJU/-ийн бэлтгэл хичээлд үнэ төлбөргүй хамрагдаж, сурагч бүрт нийцсэн хөтөлбөрөөр нэмэлт давтлага авдаг. Сурагч бүрийг хүссэн мэргэжлээрээ, зорьсон сургуульдаа элсэн суралцах боломжоор хангагддаг.

20 ТӨРЛИЙН ДУГУЙЛАН, КЛУБ


 

Сурагчдынхаа сонирхолд тулгуурлан сургууль дээрээ төгөлдөр хуур, шатар, морин хуур, оёдол...зэрэг 20 төрлийн дугуйлан хичээллүүлж, тэдний авьяас чадвар, бие бялдарыг хөгжүүлдэг. Дугуйлангийн үнэ нь сургалтын төлбөрт бүгд багтсан байдгаараа онцлог.

ЧАДВАРЛАГ УДИРДЛАГА, БАГШ НАР                                    АНГИ ДҮҮРГЭЛТ 15-20 СУРАГЧ


Сакура сургуулийн удирдлага, багш нар нь гадаад, дотоодын их дээд сургуульд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдэж, ажлын талбарт амжилт гаргасан, хүүхэд нэг бүрийн төлөө чин эрмэлзэлтэй чадварлаг сурган хүмүүжүүлэгчдээс бүрдсэн.

Нэг ангид дунджаар 15 сурагч хичээллэдэг нь нэг багшид 6,5 сурагч ногдож буй юм. Энэ нь улсын сургуультай харьцуулахад багш нар сурагч нэг бүртэй тулж ажиллах хүртээмж 5 дахин илүү үзүүлэлт юм.

“АМЬД” ЯПОН ХЭЛНИЙ ДАДЛАГА


 

Жил бүр багш, сурагчдаа Япон улсад урт болон богино хугацааны зуны сургалтад хамруулж, хэлний мэдлэгийг нь дээшлүүлдэг. Ахлах ангийн сурагчдын зардал нь сургалтын жилийн төлбөрт багтсан учраас бүх сурагч маань жигд хамрагддагаараа давуу талтай.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ, СУРАГЧ                 УСАН БАССЕЙН, IQ, НЭМЭЛТ СУРГАЛТ         СОЛИЛЦОО


Амжилттай суралцаж буй сурагчдаа төлбөрийн 20-100 хувийн тэтгэлгээр шагнаж урамшуулдаг ба сургуулийн зардлаар Япон улсад “Сурагч солилцооны хөтөлбөр”-т хамруулдаг.

Усан бассейн, IQ, геометр, математик сонгон зэрэг нэмэлт сургалттай. Сурагчид маань долоо хоног бүр “River club”-ийн усан бассейнд хичээллэж, оюуны төдийгүй, бие бялдарын өв тэгш хүмүүжил олж авдаг.

ГУРВАЛСАН ХОЛБОО БҮХИЙ СУРГАЛТЫН ЦАХИМ СИСТЕМ


Манай сургууль нь өөрийн гэсэн сургалтын цахим системтэй. 2015 оноос нэвтрүүлж эхэлсэн “Жобби” цахим систем нь багш, сурагч, эцэг эхийн хоорондох эргэх холбоог сайжруулснаар сурлагын чанарт эерэгээр нөлөөлдөг. Энэхүү цахим системд   +15000 даалгаврын сан, +1200 шалгалт, +750 онлайн шалгалт үүсээд байна.

Давуу тал:

Сурагчдад: Онлайнаар өгсөн шалгалтын үнэлгээ тэр дороо гарна. Шалгалт нь сурагчдыг дүнгээр биш чадвараар нь үнэлдэг. Жишээлбэл, англи хэлний шалгалтыг л гэхэд эзэмшбэл зохих чадваруудаар нь задалж /ярианы түвшин, үгийн сан, цээж бичиг, уншиж, бичих чадвар/ тус бүр нь үнэлгээ өгдөг.

 Багш нарт: Дэвтэр засах, шалгалтын материал боловсруулах хугацаа 20 дахин багасаж, хүүхэд нэг бүртэй тулж ажиллах хугацаа нэмэгдсэн. Шалгалтын онлайнаар авснаар сурагч бүрийн ойлгоогүй сэдэв болон асуултыг мэдэж, үр дүнтэй давтлага өгдөг.

Эцэг, эхчүүдэд: Энэ системийн тусламжтайгаар эцэг, эхчүүд сургуультай байнгын харилцаатай байж, хүүхдийнхээ хичээлийн идэвхи, шалгалтын үнэлгээ, дүн, хичээлийн ирц, гэрийн даалгавар, түвшин тогтоох шалгалтын талаарх бүхий л мэдээллийг цаг тухайд нь өөрийн гар утсанд мессэжээр болон и-мэйлээр авах боломжтой. Мөн хүүхдийнхээ сурлага болон ямар сэдвийг ойлгохгүй байгааг нь хянаж, дүгнэх боломжтой.