Сакура сургуулийн бага, дунд, ахлах ангиудын сургалтын онцлог

Бага ангийн хүүхэдтэй, цаг зав хомс эцэг, эхчүүдэд тулгамддаг асуудал бол “Өдөр өнжүүлэх” бүлэг билээ. Тэгвэл бид энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор дэргэдээ “Өдөр өнжүүлэх” бүлэг ажиллуулан, сурагчдаа сургуулийн орчинд давтлага, дугуйланд хамруулахын зэрэгцээ даалгавраа хийх, үзсэн хичээлээ бататгах, авьяасаа нээн хөгжүүлэх боломжоор ханган ажилладаг билээ. Бид таны хүүхдийг бүхий л талаар нь хөгжүүлэхэд анхааран ажиллах болно. 

Ингээд та бүхэнд Математик, англи, япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Сакура бүрэн дунд сургуулийн бага, дунд, ахлах ангийн сургалтын онцлогийг танилцуулж байна.  

ОЮУН УХААНЫ ӨНДӨР ЧАДАМЖТАЙ, ИРЭЭДҮЙН ИРГЭДИЙГ БИД БЭЛТГЭНЭ  

  • Сэтгэн бодох чадвар хурдтай бөгөөд далайцтай
  • Бие даан суралцах чадвар, бүтээлч сэтгэлгээтэй
  • Сониуч, өсөн дэвжих, хөгжих чадвартай

МОНГОЛ ХЭЛНИЙ УНШИХ, ЦЭЭЖЛЭХ, БИЧИХ ЧАДВАР

  • Зөв, хурдан, ухамсартай, уран унших чадварыг ганцаар, хосоор, багаар, анги нийтээр унших аргуудтай хослуулан эзэмшүүлнэ.
  • Унших чадвар улсын түвшингээс 50-100 хувь өндөр байдаг. Тухайлбал, Нэгдүгээр ангийн сурагчдын 1 минутад унших хурд 60-75 үг, Хоёрдугаар ангийн сурагчдын унших хурд 90-110 үг байдаг.
  • Цэвэр сайхан, дүрмийн алдаагүй бичиж сурах, утгын болон агуулгыг цэгцтэй бичих чадварыг эзэмшүүлнэ.
  • Шүлэг зохиох, эссэ найруулах, өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвартай болно.

МАТЕМАТИКИЙН БҮХ ТҮВШНИЙ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТ

  • Хурдтай бодох, чээжээр бодох, тооцоолон бодох чадваруудыг бага ангиас нь эзэмшүүлнэ.
  • Ажиглах, ой тогтоолт, олон хувилбартай бодох арга барилд суралцана.
  • Асуудлыг шинжлэн судлах, оюун ухааныг бялдаржуулах дасгал ажлууд дээр ажиллана.  
  • Математикийн агуулгыг гүнзгийрүүлэн судалж, бодит амьдралд хэрэгжүүлэх чадвар эзэмшинэ.

МАНАЙ СУРГУУЛЬ НЭМЭЛТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА. Цахимаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн ЦАХИМ СЭТГҮҮЛ-ээс болон  89558955, 89668966 утсаар аваарай.