Сакура сургуулийн сурагчдын эхний ээлж Японыг зорилоо

"Япон дахь зуны сургалт эхэллээ"

Математик, япон, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Сакура бүрэн дунд сургууль дунд, ахлах ангийн сурагчдын нас сэтгэхүйд тохирсон сургалт-аялал, дадлагыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн Япон улс дахь сургалтын эхний ээлжийн сурагчид маань Японд очиж, сургалтандаа хамрагдаж эхэллээ.

Сурагчид маань сургалтад хамрагдах хугацаандаа Япон хэлний мэдлэгээ чадвар болгох хөтөлбөрт хамрагдаж, сургуульдаа сурч, сургуулиас зохион байгуулсан нийгэм, хүмүүжлийн ажилдаа идэвхитэй оролцохын зэрэгцээ Япон улсын түүх, соёлын дурсгалт газруудаар аялах юм.