Сакура сургуулийн сурагчид эцэг, эх багш нарынхаа хамтаар 2016 оноос  “Ногоон Улаанбаатар” уриан доор Сайн үйлсийн аяныг уламжлал болгон зохион байгуулж байна.

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй "Sakura Cycling Challenge-2018" аян өнөөдөр /2018.05.27/  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бага ангийн сурагчдын "Дугуйн өдөрлөг"-өөр нээлтээ хийлээ. Энэхүү өдөрлөгт Сакура сургуулийн бэлтгэл, 1, 2 дугаар ангийн сурагчид эцэг, эхийнхээ хамтаар оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. 

Энэхүү "Sakura Cycling Challenge-2018" сайн үйлсийн аяны дугуй аялалд манай Сакура сургуулийн нийт сурагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа бөгөөд гурван ангиллаар зохион байгуулагдаж байгаа билээ.

Сурагчид маань уг аяны хүрээнд өөрсдийн хүч хөдөлмөрөөр цуглуулсан хандиваараа энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Наранцэцгийн мандал” үрсэн суулгаж, нийслэлчүүдээ нүд дүүрэн цэцгийн талбайгаар бэлэг барихаар төлөвлөж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сурагчид маань аяны хүрээнд цуглуулсан хандиваараа 2016 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 300 гаруй нэр төрлийн бут, сөөг, ургамлыг тарьсан бол 2017 онд 7000 цэцгийн мандал тарьж, ургуулан “Ногоон Улаанбаатар”-ыг бүтээхэд гар бие оролцсон билээ.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Sakura Cycling Challenge-2018-д Сакура сургуулийн 250 гаруй сурагч, 150 эцэг эх, 50 багш ажилтан нийлсэн 450 орчим хүн оролцож, жил бүр өргөжин тэлж байгаад бид бүхэн баяртай байна.