story-image

ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

"Сакура" сургууль нь Монгол Улсын БСШУСЯ-наас батлан гаргасан ерөнхий боловсролын сургалтын агуулгыг дагаж мөрддөг бөгөөд элсэлтийн журам нь дараах үндсэн нөхцлүүдтэй.
ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА 
•    Элсэн орох ангид суралцах насны ангилалд хамрагдсан байх
•    Элсэн орох ангиас өмнөх боловсролыг бүрэн эзэмшсэн байх
•    Сургалтын төлбөрийг цаг тухайд нь төлөх боломжтой байх
•    Бүртгэлийн хураамж төлсөн байх
•    Сургуулийн дотоод журмыг дагаж мөрдөхийг зөвшөөрсөн байх
 

БЭЛТГЭЛ БҮЛЭГ

Математик, англи, япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Сакура бүрэн дунд сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн бэлтгэл ангийн бүртгэл өнөөдрөөс буюу 2018.03.01-ээс эхэллээ.

БҮРТГҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар

Төлбөр: 600,000 төгрөг

Цахимаар бүртгүүлэх бол ЭНД дарна уу. 

Бэлтгэл бүлгийн хичээл:  2018.05.01-05.25-нд хичээллэнэ.

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

  1. Монгол хэл
  2. Англи хэл
  3. Япон хэл
  4. Усан бассейн
  5. Математик
  6. Зураг урлалийн хичээл орох ба өдрийн гурван удаагийн хоолтой.

Хаяг байршил: River Garden хотхон “Sakura school” байр
Холбоо барих утас: 8955-8955, 8966-8966

 

СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ

Төгсөгчид маань Японы их, дээд сургууль,
коллежид 100 хүртэлх хувийн тэтгэлгээр
суралцах боломжтой. Мөн Амжилттай суралцаж буй сурагчдаа төлбөрийн 20-100 хувийн тэтгэлгээр
шагнаж урамшуулдаг ба сургуулийн зардлаар Япон улсад “Сурагч солилцооны хөтөлбөр”-т хамруулдаг.