СУРГАЛТЫН ОНЦЛОГ

ХЭЛНИЙ ДАДЛАГА

Манай сургуулийн гадаад хэлний талаар баримталдаг үндсэн зарчим нь сурагч нэг бүр Япон, Англи хэлийг бүрэн эзэмших тэгш боломжоор хангагдсан байдаг. Гадаад хэлийг тухайн хэлний орчинд нь маш богино хугацаанд өөрийн болгох боломж бүрдсэн байдаг тул тус сургууль зуны болон өвлийн хэлний дадлагын хөтөлбөрийг тогтмол зохион байгуулж ирсэн уламжлалтай. Хэлний дадлагууд дараах үндсэн чиглэлээр явагддаг.

ДУГУЙЛАН, КЛУБ

Сурагчдаа эрүүл, чийрэг хүн болгон төлөвшүүлэх зорилгоор сургалтынхаа хөтөлбөрт усан бассейны хичээлийг оруулсан билээ. Сурагчид маань дэлхийн стандартад нийцсэн Ривер клубын усан бассейнд хичээлийн жилийн турш хичээллэдэг. Сакура сургууль хичээлээс гадуурх 20 төрлийн дугуйланд сурагчдаа хамруулдаг. Дугуйлан тус бүрийг мэргэжлийн өндөр ур чадвартай багш нар удирдаж, сурагчдын авьяас чадварыг хөгжүүлж байна. Сурагч бүр өөр өөрийн сонирхсон 1-2 дугуйланд хамрагддаг. Үүнд:

Спортын төрлөөс

  • Сагсан бөмбөг
  • Жүдо, байт харваа
  • Хөл бөмбөг
  • Шатар
  • Ширээний теннис
  • Усан бассейн

Урлагийн төрлөөс

  • Төгөлдөр хуур,
  • Морин хуур
  • Баллет
  • Цахилгаан хөгжим
  • Зураг, гар урлал
  • Оёдол нэхмэл
  • Лего, зохион бүтээгч

Хичээлтэй холбоотой сонгон

  • Бичгийн англи хэл
  • Англи хэл яриа
  • Япон хэл яриа
  • Математик сонгон