Захирлын мэндчилгээ

Монгол орныхоо ирээдүйн иргэнийг сургаж, хөгжүүлж, төлөвшүүлэх их үйлсэд 1999 оноос эхлэн хүчин зүтгэж буй Сакура сургуулийнхаа нийт хамт олны нэрийн өмнөөс төгсөгчид, суралцагсад, эцэг, эхчүүд болон элсэн суралцахыг хүсэж буй эрхэм та бүхэнтэй мэндчилж буйдаа баяртай байна. Манай хамт олон эцэг, эхчүүдтэй ойр дөт харилцан, байгаль дэлхий, эцэг эхээ хайрлан хүндэлдэг, монгол зан заншил, өв уламжлалаа дээдэлдэг шинэ зууны шилдэг иргэдийг сургаж, эрдмийн замд хөтлөх их үйлсийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Сакура сургуулийн хамт олон маань хүүхэд бүртэй тулж ажиллан, хурд хүч, хариуцлага, үр дүнг чухалчилж, орчин үеийн шаардлагад нийцсэн өндөр түвшний сургалт явуулахын зэрэгцээ мэдээллийн эринтэй мөр зэрэгцэн, үйл ажиллагаагаа ил тод болгож, эцэг, эх, сурагч, багш нарын гурвалсан холбоог бүхий л талаар хөгжүүлэхэд анхаарал тавин ажиллаж байна. Манай сургууль 20 гаруй төрлийн дугуйлан хичээллүүлэн, мөн хичээлийн жилийн турш сурагчидаа бие хүн болгон төлөвшүүлэх зорилготой олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Эдгээр сургалт хүмүүжлийн ажил манай сурагчдад хүүхэд насны хөөр хөгжөөн, гэгээлэг дурсамж үлдээж буйд бид бүхэн сэтгэл хангалуун байдаг юм. Дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан, өв тэгш боловсролтой шинэ зууны иргэдийг бэлтгэх эрхэм зорилгын төлөө өөрийн мэдлэг оюун, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй үе үеийн багш, ажилчдынхаа өмнөөс ТА БҮХЭНД чин сэтгэлийн мэнд дэвшүүлье. Эрдэм дэлгэрэхийн бэлгэдэл Сакура цэцгээр овоглосон манай сургуулийн үүд хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно.

Сакура сургуулийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, Хэл бичгийн ухааны доктор Ж.АМРАА

ТҮҮХЭН ТОВЧОО

МАНАЙ ХАМТ ОЛОН

Сакура сургууль 40 гаруй багш сурган хүмүүжүүлэгчтэйгээс зөвлөх багш 4, доктор 1, магистр 7, тэргүүлэх зэрэгтэй 5, заах аргач 4, гадаадын 5 багш ажиллаж байна. Бид сургалтынхаа чанар, үр дүнг дээшлүүлэхийн тулд багш нараа мэдээлэл зүй, заах арга, англи, япон хэлний сургалтад тогтмол хамруулдаг. Мөн Япон улсад мэргэжил дээшлүүлж, туршлага судлуулдаг. Сургалтын хөтөлбөр, шалгалт, бүртгэл, мэдээлэл, хэрэглэгдхүүнээ цахим системээр бэлтгэдэг нь дүүргийн болон хувийн хэвшлийн сургуулийн захирлууд, Нийслэлийн Боловсролын газрын удирдлагуудаас өндөр үнэлгээ авсан.